ЗӨРЧЛИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХЭД АНХААРЧ БАЙНА

A- A A+
ЗӨРЧЛИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХЭД АНХААРЧ БАЙНА

Говь-Алтай аймгийн прокурорын газраас хяналтын харьяа эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудтай нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд нийт 18 байгууллагын 90 гаруй албан тушаалтан оролцож, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны чанар, үр дүн, анхаарах асуудлын талаар хэлэлцжээ. 

Зөвлөгөөнөөс 2022 онд зөрчлийн улмаас учирсан хохирлыг бүрэн тогтоож нөхөн төлүүлэх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн байна.