Говь-Алтай аймгийн прокурорын газраас иргэд олон нийтэд гарч болзошгүй аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, албан журмын даатгалын компаниудтай хамтран “Сайн жолооч” арга хэмжээ

A- A A+

Говь-Алтай аймгийн прокурорын газраас "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон замын хөдөлгөөний дүрэм"-ийг иргэд олон нийтэд мэдээлэх, гарч болзошгүй аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, албан журмын даатгалын компаниудтай хамтран “Сайн жолооч” арга хэмжээг Есөнбулаг суманд зохион байгуулжээ.

Уг арга хэмжээний үеэр Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах талаар иргэд, олон нийтэд яриа таниулга хийж, жолооч нарт замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан байна.